🇮🇹 Италид 100% тэтгэлэгтэй сурах – Бидний боддог шиг хэцүү биш ээ!

Заавал агентлагт их мөнгө төлж, найдаж суух шаардлагагүй. Бүх зүйлээ өөрөө хийхэд тань би сургалтаараа дамжуулан тусалж, чиглүүлэе ✨

Сургалтанд юу багтсан байгаа вэ?

  • Нийт 5 бүлэг бүхий алхамчилсан зааварчилгаа
  • Бодит туршлага + Хувийн зөвлөгөөнүүд
  • Бие биенээ дэмжиж, хоорондоо туршлага солилцох 200+ гишүүнтэй DISCORD коммьюнити
  • Италид сурч буй оюутнуудтай сард 2-3 удаа "ZOOM уулзалт"
  • Сургалттай холбоотой асуулт, хариултын шууд "Чат дэмжлэг"
  • Нэг удаагийн төлөлтөөр насан туршын нэвтрэх эрх
  • Байнгын шинэчлэгдэж байх агуулга

Сургалтын модуль

  • Бүлэг 1: Танилцуулга болон ерөнхий мэдээлэл

Яагаад энэ сургалтыг хийх болов?

Анх яагаад Италийг сонгосон бэ?

Италид сурахын давуу талууд

Италийн талаар мэдэх ёстой ерөнхий зүйлс


  • Бүлэг 2: Италийн боловсролын систем

Сургалтын тогтолцоо

Үнэлгээний систем


  • Бүлэг 3: Сургуулийн сонголт ба бүртгэл

Алхам 1: Мэргэжлээ тодорхойлох

Алхам 2: Сургууль болон хөтөлбөрөө сонгох, бүртгүүлэх

Бүрдүүлэх материалууд

Алхам 3: Боловсролын бичиг баримтуудаа баталгаажуулах


  • Бүлэг 4: Тэтгэлэг ба виз

Тэтгэлэгт хэрхэн бүртгүүлэх вэ? | Тэтгэлгүүдийн талаар

Тэтгэлэгт бүрдүүлэх материалууд

Codice Fiscale гэж юу вэ?

ISEE гэж юу вэ? ISEE тооцоолол, хөнгөлөлтүүд (Шинэ)
ISEE - Бодит жишээ буюу миний бүрдүүлсэн тэтгэлгийн материалууд (Шинэ)

Мужийн тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй

Мужийн тэтгэлэг онлайнаар хэрхэн мэдүүлэх жишээ (Шинэ)

Тэтгэлгийн хэмжээ, хэрхэн сунгах талаар

“Эрасмус+” программын тухай

Визний талаар


  • Бүлэг 5: Явах бэлтгэл болон Италид очсоны дараа хийх зүйлс

За, Виз гарлаа. Одоо юу бэлдэх вэ?

Италид ирлээ, Одоо яах вэ? | Алхам 1, 2

Алхам 3: Оршин суух үнэмлэх авах

Алхам 4-7 : Сургууль, даатгал, банкны карт, нийтийн тээвэр


  • Нэмэлт мэдээлэл & Түгээмэл асуулт хариулт

Гэр бүлээ авч ирэх боломжтой юу?

• Боломжийн өртөгтэй жижиг болон дундаж хотууд (Шинэ)

Түгээмэл асуулт, хариулт

Базаад хэлэхэд


• #1 Болоньягийн Их Сургууль
• #2 Мессинагийн Их Сургууль
• #3 Сиенагийн Их Сургууль
• #4 Болоньягийн Их Сургууль
• #5 Триестийн Их Сургууль
• #6 Падуагийн Их Сургууль

• #7 Marche Политехникийн Их Сургууль

• #8 Ромын Сапиенца их сургууль

Миний талаар

Сайн уу, За хэрвээ та намайг Youtube сувгаас маань анх харсан бол "Чим" гэдэг нэрээр маань мэдэх байх тийм ээ☺️.

Бүтэн нэр маань М.Хүрэлчимэг, одоо Италийн Үдинэ хотын их сургуулийн мастерийн зэргээр суралцаж байгаа төгсөх курсийн оюутан.


Хамгийн анх Италид сурахаар болсны дараа энэ улсын талаар мэдээлэл авах санаатай Youtube ортол энэ сэдвээр хийгдсэн контент маш цөөхөн байлаа. Арга ядаад нэг Энэтхэг охины бичлэгийг эргүүлж тойруулж үзсээр байгаад ойр зуурын мэдээлэлтэй болоод ирж байж билээ. Италидаа ирсэн хойноо ч мөн мэдэх судлах хийх зүйлс маш их. Тэр зуур зөвхөн би ч гэлтгүй, миний ойр тойрны оюутнууд ч мөн адил хангалттай мэдээлэлтэй байгаагүйн улмаас тэтгэлгээ хасуулах, визний асуудалд, торгуулах гэх мэт энгийн жижигхэн алдаанаас үүдсэн маш том асуудлуудтай нүүр тулгарч эхлэв.


Өөрийнхөө мэдсэн, сонссон, судалсан зүйлсээ шинээр ирж байгаа оюутнуудад хэлээд өгөх юмсан, Италид сурах ийм гоё боломж байдаг гэдгийг илүү олон хүүхдүүдэд таниулах юмсан, гадаадад тэтгэлэгтэй сурна гэдэг заавал боломжтой айлын, гавал толгойтой хүүхдүүдэд олддог боломж биш гэдгийг ойлгуулах юмсан гэдэг бодол дотроо чимээгүйхэн тээгээд мөрөөрөө амьдарч байтал гэнэтийн тохиолдлоор Youtube суваг нээчихдэг юм байна 😅.


За ингээд л "Chim in Italy" сувгаараа Италид сурч, амьдарч, аялаж байгаа бичлэгүүдээ оруулсаар, нөгөө дотроо бодоод яваад байсан "өөрийнхөө мэдсэнийг хуваалцах" хүслээ биелүүлж эхлэв. Өмнө хэлсэнчлэн Италид сурахтай холбоотой контент маш цөөхөн байдаг учраас энэ талаар бичлэг хийгээд эхэлмэгц энэ талаар сонирхсон хүмүүс чатаар, комментоор холбогдож асуулт асууж, зөвлөгөө авдаг болов.


Эхэндээ ч асуудалгүй сайхан хариулаад, амжихгүй бол дуут мессеж явуулаад хөөрхөн болоод байтал үзэгч нэмэгдэхийн хэрээр энэ сэдвээр сонирхож бичих хүмүүсийн тоо нь, асуултууд нь улам олширч би гэдэг хүн чат ирэх бүрт нэг л зайлсхийдэг болчихов.

Бөөн уншаагүй чат, мессежүүдээ харахаар цаанаа л нэг тухгүй, гэмтэй мэдрэмжтэй...өөрөө анхнаасаа энэ талаар хүмүүст таниулж эхэлчихээд уг нь хариу өгчихмөөр байдаг, гэтэл би өөрөө аль хэдийнээ халширчихсан байдаг...Ингээд байж байтал нэг санаа орж ирэв. - "За okay, би энэ хүмүүст, бүр өшөө ч олон хүмүүст өөрийнхөө сурч мэдсэнийг, туулсныг, хэрэгтэй мэдээллийг нь өгмөөр л байгаа юм чинь нэгдсэн байдлаар энэ мэдээллүүдээ нэгтгээд хүргэчихэе" гэж шийдэв. Ингээд ном, гарын авлага гэх мэт хэлбэрүүдийг туршиж үзээд хамгийн тохиромжтой хэлбэр нь онлайн сургалт болж таарав. Учир нь эдгээр мэдээллүүд үргэлж шинэчлэгдэж байх учиртай, бас би өөрөө цаашдаа агуулгыг нь баяжуулаад явах хүсэлтэй учраас.


За ийм замналаар энэхүү сургалт маань одоо танд хүрэхэд бэлэн болсон байгаа юм шүү. Нэг бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцсан юм шиг болсон уу? кк.


Угийн юм бүрийг детальчлан анхаардаг хүний хувьд энэхүү сургалтаа яг дотны найздаа зөвлөгөө өгч байгаагаар төсөөлөн - "За чи минь, аан уун гээд сонсож бай" гэж байгаа юм шигээр дотночлон, сэтгэлээсээ бичсэн юм шүү 😌🫶🏻


За ингээд сургалтанд минь тавтай морил ✨


Та гадаадад сурах мөрөөдөлдөө хүрэхэд хэдхэн алхам ойрхон байна, амжилт 😉🤞🏻

Сургалт ямар хэлбэрээр явагдах вэ?

Энэхүү сургалт нь бичвэр болон бичлэгүүдээс бүрдэж байгаа. Нийт 5 бүлэг болон нэмэлт мэдээллүүдийг багтаасан. Сургалтын дэлгэрэнгүй агуулгыг эндээс харна уу.

Сургалтын хугацаа дуусна гэж байгаа юу?

Байхгүй ээ, ххэ. Та нэг л удаагийн төлбөр төлөлтөөр сургалтандаа хамрагдсан байхад насан туршдаа энэ сургалт маань танд нээлттэй байх болно.

Төлбөр төлөхөд заавал гадаад данстай байх шаардлагатай юу?

Үгүй ээ, та Монгол данстай байсан ч болно оо. Асуудалгүй төлбөр төлөлт хийгдэнэ.

Энэ сургалт хэнд зориулагдсан бэ?
  • Италид тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй хүн бүр
  • Аль хэдийнээ Италид суралцах алхамаа эхэлчихсэн, удахгүй Италид ирэх гэж байгаа оюутнууд
  • Ирээдүйд хүүхэд, дүү нараа гадаадад сургах хүсэлтэй аав ээж, ах эгч нар
Сургалтын эрх хэрхэн нээгдэх вэ?

Онлайн сургалтын эрхээ баталгаажуулсны дараа танд имэйлээр сургалтанд нэвтрэх эрх болон нууц үг оруулах линк очно. Уг линкээр нэвтрэн, нууц үг шинээр оруулсны дараа та сургалтаа эхлэхэд бэлэн боллоо гэсэн үг 😉